Их хотын бүтээн байгуулалтын амин судас нь 

инженерийн шугам сүлжээ юм.

 

Эрхэм зорилго

Ард түмнийг ажиллаж амьдрах тав тухтай тохилог амьдралын орчныг бүрдүүлэх, эх орныхоо ирээдүйн хөгжилд, их бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулах, өндөр мэргэшсэн чадварлаг хамт олон бүрдүүлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд бүрэн нийцэхүйц ажил үйлчилгээ үзүүлж барилгын салбартаа тэргүүлэгч байр суурьтай компани болох нь бидний эрхэм зорилго оршино.

Ерөнхий захирал Д.Чимэд-Очир

 

 

Компаний танилцуулга

Сан ХХК нь 1990 онд конвектор, цахилгаан, сантехникийн жижиг эдлэл болон бусад үйлчилгээний чиглэлээр үйлдвэрлэл явуулах хувийн жижиг үйлдвэрийн хэмжээнд анх байгуулагдаж байсан ба одоогоор

  • Гадна дулааны шугам хоолойн засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Даралтат сав, зуухны засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • ЦДШ, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Цутгамал болон угсармал төмөр бетон өрөгт бүтээцэн барилгын ажил
  • Барилгын дотор, халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • Гагнуур, цахилгаан, сантехникийн сургалтын

чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны ашиг орлогын үр дүнгээр 2001 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Сан жуулчин” ХХК, 2005 онд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Сан хорго” ХХК –нуудыг байгуулан ажиллаж байна.

Бид барилгын салбарт нано технологийн түвшинд гаргаж авсан бичил вакуумжсан бөмбөлөгүүдийн хольц бүхий дулаалгын материал болох "Корунд"-ыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнээр 1 мм-ийн зузаантай будахад 50-60 мм -ын зузаантай хөөсөнцөрөөр дулаалсантай тэнцэх бөгөөд нэмэлт зэвний эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг бид мэргэжлийн хяналтаар баталгаажуулсан бөгөөд корундыг өөрсдийн хийж гүйцэтгэж байгаа ажлуудад хэрэглэсэн бөгөөд захиалагч байгууллагуудаас өндөр үнэлэлт аваад байна. 

JoomShaper